2010.08.30
АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат: Монгол улс тогтолцооны хувьд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах цаг нь болсон байна
Завхан аймагт түүчээлсэн Ардчилсан намын Баруун бүсийн чуулга уулзалт амжилттай болж, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн АН-ын дарга, ҮЗХ-ны гишүүдээс бүрдсэн 350 орчим төлөөлөгчид чууллаа. Чуулга уулзалтын бүрэлдэхүүнд Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд Л.Гансүх, Кувейт улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Сайраан, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, ХХААХҮЯ-ны дэд сайд Х.Золжаргал нар багтсанаараа онцлог боллоо. Уулзалтаар тухайн бүс нутаг болон намд тулгамдаад байгаа асуудал, 2008 оны сонгуулиар амласан намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцаж, цаашид орон нутагт болон намын зүгээс хийж хэрэгжүүлэхээр яригдаж буй ажлуудын талаар санал солилцлоо.
Энэ үеэр АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбаттай уулзаж чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар ярилцсан юм.
1. Ардчилсан нам үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх, улс орны нийгэм, эдийн засгийн тогтолцоонг шинэчлэхэд манлайлж оролцох цаг нь болсон
2. Эдийн засгийн хөгжлийн хувьд Монгол оронд ирээдүй байгаа боловч улс төр, шударга ёсыг тогтооход шинэчлэлтийг хийх, ялангуяа авилгатай тэмцэх, төрийн хүнд суртлыг багасгах, орон нутаг иргэдийг нь эзэн болгох зэрэг маш олон асуудлуудыг хөндөж байгаагаар энэ удаагийн уулзалт их онцлогтой болж байна.
1. Монгол улс тогтолцооны хувьд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах цаг нь болсон байна.
2. Монгол улс ядуурлыг зогсооход маш эрчимтэй ажиллах хэрэгтэй болжээ.
3. Энэ төрийн, хуучин намын тогтолцоогоор бүрдсэн, хүнд суртлын төрийн албаны дарамт, авилгын сүлжээг таслан зогсооход ардчилсан нам шийдвэртэй алхам хийх цаг болжээ.
Энэ үеэр АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбаттай уулзаж чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар ярилцсан юм.
-Архангай аймгаас гараагаа эхэлсэн ардчилсан намын бүсийн чуулга уулзалт Завхан аймагт болж байна. Та сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
-Бүсийн хоёрдахь чуулга уулзалт Баруун бүсийн тулгуур төв Завхан аймгийн Улиастай хотод болж байна. Баруун бүс гэдэг бол Монгол улсын хувьд их онцлогтой бүс байгаа юм. Хязгаарлагдмал гэдэг утгаараа Монгол улсын хөгжлөөс ний нуугүй хэлэхэд алсуур байдаг. Тэгэхээр энэ бүс нутагт юу хөгжүүлж болох вэ, энэ бүс нутгийн ард иргэд юу хүсч байна вэ гэдгийг Баруун бүсийн чуулга уулзалтаар бид хэлэлцэж байна. Баруун бүсийгн чуулга уулзалтанд оролцож байгаа Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан гэсэн энэ 5 аймаг бол Монгол улсын хөгжилд уламжлал болж санаачлагатай оролцдог, ард түмэн нь халуун цогтой тэмцэгч байдаг нь нэрийн хуудас болсон.-Чуулга уулзалтанд УИХ, засгийн газрын нэлээдгүй өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн харагдлаа. Энэ талаар...
-Энэ удаагийн хотоос ирсэн бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн байна гэж хэллээ. Яах аргагүй бид баруун бүсийн нутгуудад их анхаарал хандуулж байгааг эндээс харж болно. Энэ чуулга уулзалтанд Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга Г.Батхүү, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, ХХААХҮЯ-ны дэд сайд Х.Золжаргал, ЭБЭХЯ-ны дэд сайд Б.Ариунсан нарын төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна.-Баруун бүсийн чуулга уулзалтаар ямар асуудлуудыг хөндөж тавьж байна вэ?
-Бид энэ нутгийнхны тулгамдаж байгаа асуудлыг маш анхааралтай сонсох хэрэгтэй. Ардчилсан намын бодлогын хүрээнд тавигдаж байгаа 10 жилийн үндсэн чиглэлээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд юу нь биелэгдэв гэдгээ ч тайлагнах ёстой. Үүн дээр хоёр зүйлийг их онцолж ярилаа.1. Ардчилсан нам үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх, улс орны нийгэм, эдийн засгийн тогтолцоонг шинэчлэхэд манлайлж оролцох цаг нь болсон
2. Эдийн засгийн хөгжлийн хувьд Монгол оронд ирээдүй байгаа боловч улс төр, шударга ёсыг тогтооход шинэчлэлтийг хийх, ялангуяа авилгатай тэмцэх, төрийн хүнд суртлыг багасгах, орон нутаг иргэдийг нь эзэн болгох зэрэг маш олон асуудлуудыг хөндөж байгаагаар энэ удаагийн уулзалт их онцлогтой болж байна.
-Таны хувьд чуулга уулзалтаар яригдсан бодлогын асуудлуудаас ямар зүйл дээр анхаарал хандуулж байна вэ?
-Миний хувьд гурван зүйл дээр их анхаарал хандуулж байна.1. Монгол улс тогтолцооны хувьд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах цаг нь болсон байна.
2. Монгол улс ядуурлыг зогсооход маш эрчимтэй ажиллах хэрэгтэй болжээ.
3. Энэ төрийн, хуучин намын тогтолцоогоор бүрдсэн, хүнд суртлын төрийн албаны дарамт, авилгын сүлжээг таслан зогсооход ардчилсан нам шийдвэртэй алхам хийх цаг болжээ.
-Ардчилсан нам дээрх асуудлуудыг шийдэхэд ямар арга зам хайж байна вэ?
-Энийг хэрэгжүүлэх гол арга зам юу вэ гэхээр бид 2012 оны сонгуульд маш сайн бэлдэж, ялах хэрэгтэй. Ялангуяа ардчилсан нам бол дарга нарын нам биш. Санаа зорилгоороо нэгдсэн эгэл жирийн гишүүдийн нам. Манай намын гишүүд ард түмнийхээ дунд амьдардаг учраас тэднийхээ жаргал, зовлонг ижилхэн хуваалцдаг учраас энэ бүхнийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай болжээ гэдгийг л онцлон тэмдэглэж байгаагаараа энэ чуулганы онцлог юм.Увс аймгийн АН-ын дарга Ж.Александр: Сумын намын дарга, идэвхтэн сонгуултнуудаа авчирсан болохоор Завхан аймгийн намын туршлагаас суралцана
-Увс аймгийн ардчилсан нам энэ удаагийн чуулга уулзалтанд ямар бүрэлдэхүүнтэй оролцож байна вэ?
-Завхан аймагт болж байгаа Баруун бүсийн чуулга уулзалтанд Увс аймгийн ардчилсан нам 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.-Энэ удаагийн уулзалт таны хувьд юугаараа илүү онцлог болж байна вэ?
-Баруун бүсийн таван аймгийн хувьд бид байнга л хамтран ажилладаг. Энэ удаагийн уулзалт Завхан аймагт болж байгаа нь бас учиртай. Завхан аймаг 2008 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулан, засаг барьж байгаагаараа онцлогтой. манай аймгийн хувьд бүх сумдаасаа төлөөлөл оролцуулж байгаа. Сумын намын дарга, идэвхтэн сонгуултнуудаа авчирсан болохоор Завхан аймгийн намын туршлагаас суралцана. Энэ чуулга уулзалтанд төв намаас УИХ, засгийн газрын гишүүдийш өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулж байгаад талархалтай байна. Та бүхэнд амжилт хүсье.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.