Хууль зөрчсөн компани үйл ажиллагааг зогсоолоо
2010.08.30

Хууль зөрчсөн компани үйл ажиллагааг зогсоолоо

Хархорин-Цэцэрлэг чиглэлийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгох ажил гүйцэтгэж буй “Алтайн зам” ХХК хуучин карьер ухан ашиглаж буй үйл ажиллагааг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас шалгалаа. altai_zam

Энэ зам Архангай аймгийн Хотонт сумын Баянголын хундын хоолойн аманд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа юм.

Шалгалтаар, Хотонт сумын засаг даргын энэ оны 5-р сарын 5-ны “Түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах зөвшөөрөл олгох тухай” 37 тоот захирамж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг даргын 2008 оны 7-р сарын 18-ны “Хайрга ашиглуулах тухай” 133 тоот захирамж нь Улсын тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 18.1.1, 12.1 дэх заалт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.10 дахь заалтыг зөрчсөнийг тогтоов.

Иймд “Алтайн Зам” ХХК-д Хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч, соёлын өвийг хамгаалах улсын байцаагчийн албан шаардлага өгч, үйл ажиллагааг зогсоолоо. Дээрх хуулийн хэрэгжилтэд сумдын засаг дарга нар хяналт тавих эрхтэй боловч хойрго хайнга хандаж байна гэж Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч байцаагч Д.Эрдэнэчимэг мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.