Халдвартай шувуудыг цаг алдалгүй устгах шаардлагатай байна
2010.08.31

Халдвартай шувуудыг цаг алдалгүй устгах шаардлагатай байна

Нийслэлийн Онцгой комиссын дарга Г.Мөнхбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутагт шувууны тахал өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон бүс дэх хээрийн штабт ажиллаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, дүүргийн Онцгой uvchin_garlaaомиссыг хуралдуулж, үүрэг даалгавар өглөө.

Хээрийн штабт онцгой байдал, замын цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, хүн эмнэлэгийн 25 хүн ажиллаж, тухайн өвчин гарсан шувууны аж ахуйн ойр орчимд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Голомтын ойролцоо 3-5 км-ийн бүсэд 13 ААН, байгууллагын 280 орчим мянган шувуу байгаа.
Мэргэжлийн байгууллагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсны үрээр тархалтыг хязгаарлаж чаджээ. Нийслэлийн Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу мэргэжлийн хяналтынхан бусад шувууны аж ахуйнуудад шалгалт хийж эхэлсэн байна.

Энэхүү өвчин нь дэлхийн жишгээр гоц халдвартай өвчний тоонд ордог тул халдвар авсан 4800 орчим шувууг шууд устгах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй байгааг Нийслэлийн Онцгой комиссын дарга онцлоод ямар арга замаар энэ ажлыг түргэн шуурхай, аюулгүй гүйцэтгэх талаар хуралдаж шийдвэр гаргахыг дүүргийн Онцгой комисст үүрэг болголоо. Одоогоор хүнд халдсан зүйл гараагүй байгаа ч хорио цээрийн дэглэмээ чанга мөрдөж, улам чамбай ажиллах шаардлагатай байгаа тэрбээр онцолсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.