2010.08.31
Есдүгээр сард гишүүд тойрогтоо ажиллана
УИХ-ын ээлжит намрын чуулган ирэх аравдугаар сарын нэгэнд нээлтээ хийнэ. Өнөөдрийн байдлаар нилээд олон гишүүд орон нутагт ажиллаж байгаа юм байна. Есдүгээр сарын нэгэнд сургууль цуглахаар хүмүүс суурин болж эхэлдэг бөгөөд энэ үед гишүүд тойрогтоо ажиллах нь илүү үр дүнтэй байдаг . Иймээс есдүгээр сар гишүүдийн хувьд тойрогтоо ажиллах хамгийн тохиромжтой цаг ажээ.
УИХ-ын Тамгын газрын төлөвлөснөөр есдүгээр сарын 15-аас эхлээд чуулганы бэлтгэл ажлын хангаж, зарим нь хуралдах юм байна. Мөн намын бүлгүүд ч ирэх 15-аас хуралдаж эхлэх төлөвтэй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.