УИХ-ын гишүүд авто замын салбарт хийгдэж байгаа ажилтай танилцана
2010.08.31

УИХ-ын гишүүд авто замын салбарт хийгдэж байгаа ажилтай танилцана

УИХ-ын даргын захирамжаар  Газрын тухай, Авто замын тухай, Хот байгуулалтын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөрzam_shuu бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, түүнчлэн авто замын салбарт 2010 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хийгдэж байгаа ажлын явцтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулж, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Р.Буд, С.Бямбацогт, Д.Зоригт, Д.Тэрбишдагва нар бүрэлдхүүнд нь ажиллах уг ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, холбогдох яам, агентлаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тухайн асуудлыг хариуцсан удирдлагуудтай уулзан, дээрх хуулиудын хэрэгжилт, батлагдан гарах дүрэм, журам, зааврууд бүрэн гарсан эсэх болон Улаанбаатар хотын авто замын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов.

 

Ажлын хэсгийн гишүүд маргааш 15 цагаас нийслэлийн авто зам,  авто машины зогсоол, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг зэрэг нийтийн эзэмшлийн барилга байгууламжийн төлөвлөлт, газар олголтын байдалтай газар дээр нь танилцахаар боллоо.

 

Түүнчлэн дээрх хуулиуд амьдралд  хэрэгжих явцад тулгарч буй бэрхшээл болон дутагдалтай талыг судлан, цаашид улам боловсронгуй болгохын тулд газар дээр нь ийнхүү танилцаж, санал дүгнэлт гаргах  юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.