Эх орныхоо нэрийг гаргасан сурагчдыг шагналаа
2010.08.31

Эх орныхоо нэрийг гаргасан сурагчдыг шагналаа

Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд эрдэм мэдлэг, авьяас билгээрээ шалгаран төрөлхи нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа 14 хүүхдэд  Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр shagnal02шагнал гардууллаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр БЗД-ийн 33  дугаар дунд сургуулийн  10 дугаар ангийн сурагч, Макоад болсон Зүүн азийн хүүхдийн урлагийн их наадам, АНУ-д болсон Олон улсын хүүхдийн урлагийн наадамд Ардын болон цэнгээнт бүжгийн төрлөөр  хүрэл медаль хүртсэн М.Номингийв шагнууллаа.

Мөн тус сургуулийн 8 дугаар ангийн сурагч, Солонгост болсон Азийн хүүхдийн урлагийн их наадамд Гоцлол дуу гоцлол хөгжмийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн Б.Тунгалагтамир, Казакстанд болсон Олон улсын математикийн 51 дэхь удаагийн олимпиадаас хүрэл медалийн шагнал авсан БЗД-ийн Мон Турк сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, Б. Лувсанбямба, мөн хүрэл медаль хүртсэн СБД-ийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Ивээл, Хорватын Загреб хотноо болсон Олон улсын физикийн 41 дүгээр олимпиадын хүрэл медалийн шагналт, 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Болд,  Б.Батхуяг,  Японы Токио хотод болсон  химийн  42 дэхь олимпиадаас хүрэл медаль хүртсэн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д. Амарсанаа нар  шагнууллаа.

Хотын даргаас урмын халуун, дулаан үг сонсож захирагчийн шагнал хүртсэн Мон Турк сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ариунтөгс, Н.Жаргалмаа нар Турк улсад болсон  экологийн “INETO”уралдаанаас хүрэл медаль авцгаасан байна.  Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Сингапур улсад зохиогдсон Өсвөр үеийн хүүхдийн спортын анхдугаар  олимпийн наадмын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж алтан медаль энгэртээ зүүсэн Б.Батцэцэг,  Г.Эрдэнэболд болон  Турк улсад зохиогдсон шатрын спортын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуул,  Бээжинд болсон Өсвөр үеийн шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзэн Д. Номин-Эрдэнэ, Франц улсад болсон төгөлдөр хуурын тэмцээний алтан медаль, Буриад улсад зохиогдсон шатрын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн шагналт БЗД-ийн 14 дүгээр сургуулийн 2 дугаар ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ нарт энэхүү өргөмжлөлийг гардуулсан юм. 

Энэ арга хэмжээний дараа хотын дарга Г.Мөнхбаяр хүүхдүүдэд хандан: Та бүхэн үе тэнгийнхэнийхээ үлгэр дуурайлал юм шүү. Цаашдаа улам олон тэмцээн уралдаанууд эх орон, төрөлхи хотынхоо нэрийг өндөрт гаргаж  цуурайтуулж яваарай. Хүүхдүүд та бүхнээр бид бахархаж байна гэж хэлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.