2010.08.31
Төрийн өндөрлөгүүд “9 сарын 1”-ны баяр оролцоно
Есөн сарын нэгний өдөр төр засгийн удирдлагууд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, сурагчдын номын баяраас хуваалцдаг уламжлалтай. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар дунд сургуульд зочилж, хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох юм байна. Мөн “Монгол бахархал” сэдвээр хичээл заах гэнэ. Дээрх хичээлийг МҮОНТ, “Боловсрол суваг ” телевизээр орон даяар 10.00 цагт шууд цацах аж.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 106 дүгээр дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох гэнэ. Харин Ерөнхий сайд С.Батболдын өглөө 8.00-д Сүхбаатар дүүргийн 35-р сургуулийн нээлтэнд оролцоод тэндээс ШУТИС, мөн Монгол Солонгосын мэргэжил сургалт үйлдвэрлэлтийн төвийн нээлтэд оролцох ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.