Л.Гансүх сайд “Оюутолгой” ХХК-ийн байгаль орчны менежменттэй танилцлаа
2010.09.01

Л.Гансүх сайд “Оюутолгой” ХХК-ийн байгаль орчны менежменттэй танилцлаа

Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Л.Гансүх Өмнөговь аймагт ажиллах хугацаандаа “Оюу толгой“ ХХК-ийн байгаль орчны мgansukhsaid_oyutolgoiенежменттэй танилцлаа.“Оюу толгой” ХХК Ашигт малтмалын шинэ хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар дэс дараатай хийлгэсэн. Үнэлгээний тайлангууд дахь зөвлөмж, заалтын дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтлбөрийг жил бүр төлөвлөн, яаманд хянуулж үйл ажиллагаандаа мөрддөг юм.

Оюу толгой төслийн Байгаль орчныг хамгаалах 2010 оны төлөвлөгөөнд төслийн үйл ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал, усан орчны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, газрын гадаргуугийн болон гүний ус хамгаалах болон орчны хяналт шинжилгээний цогц хөтөлбөр тусгаж өгсөн. Тухайлбал, газрын доорхи болон гадаргын ус хянах 262 цэг, агаарын чанар тоосжилт хянах долоон цэг, дуу шуугианы хяналт хийх 17 цэг, ургамлан бүрхэвч ургамалжилтын судалгааны 31 цэгт тус бүр тогтмол хяналт шинжилгээ хийж байгаа юм. 2010 онд ан амьтдын судалгаа, хөрсний элэгдэл доройтлын хяналт, шинжилгээ хийж эхлүүлэхээр төлөвлөжээ.Байгаль орчны талаархи үйл ажиллагаагаа ямагт сайжруулахын тулд “Оюу толгой” компани дараах үүрэг хүлээж, хэрэгжилтийг хангах юм.
Тухайлбал:
Байгаль орчны удирдлагын ISO 14001 олон улсын цуврал стандартуудад нийцсэн байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, үйл ажиллагааг байнга хянаж сайжруулж байх нөхцөлөөр хангах;
  • Бохирдлоос сэргийлэх, нөөц баялгийг үр ашигтай зарцуулах зорилгоор байгаль орчинд учрах нөлөөллийг тодорхойлж, үнэлж, бууруулж, зохицуулах арга хэмжээ авах;
  • Байгаль орчны талаархи хууль тогтоомж болон бусад бүх шаардлагад нийцүүлэх;
  • Хайгуул, бүтээн байгуулалт, ашиглапт, уурхай хаах зэрэг бүх үйл ажиллагааныхаа явцад байгаль орчинд тавих анхаарлаа орхигдуулахгүй байх;
  • Байгаль орчны талаар хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь туслах зорилгоор салбарын удирдлагуудад дэмжлэг үзүүлж, сургалт явуулах;
  • Байгальорчиндучруулсан нөлөөлөлд тогтмол үнэлэлт өгч, хяналт тавьж тайлагнах;
  • Компанийн ажилтнууд, хувьцаа эзэмшигчид, нутгийн иргэдтэй байгаль орчны асуудлаар нээлттэй, шударга, ажил хэрэгч харилцаа хөгжүүлэх;
  • Нутгийн ард иргэдийн уламжлагдаж ирсэн эрх, соёлын өвийг хүндэтгэж хамгаалах;
  • Холбогдох тогтолцоог компанийн үйл ажиллагааны цар хүрээ, нөхцөл байдалд зохицож байгаа эсэхийг тогтмол хянах.

Эдгээрийг хэрэгжүүлэхээр компанийн Байгаль орчны хэлтэс нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа-тай Л.Гансүх сайд танилцаад үйл ажиллагааг нь сайшаалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.