2010.09.06
Ардчилсан эмэгтэйчүүдийн тэргүүнээр Ц.Оюунгэрэлийг сонголоо
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гуравдугаар чуулган өнгөрсөн бямба гаригт болж өнгөрлөө.
Чуулганд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 400 гаруй төлөөлөгч, мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны эмэгтэй гишүүдээс бүрдсэн нийт 450 орчим эмэгтэйчүүд оролцжээ.
Тус холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир чуулганы үеэр шинэ тэргүүнийг сонгох санал хураалт явуулж, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Оюунгэрэлийг олонхийн саналаар АЭХ-ны тэргүүнээр сонгосон байна.
Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан Ш.Батцэцэг, ҮЗХ-ны гишүүн Л.Нармандах, мөн ҮЗХ-ны гишүүн З.Нарантуяа нарыг дэд тэргүүнээр сонгожээ. Дашрамд дурдахад, АЭХ нь өмнө нь нэг дэд тэргүүнтэй байсан бол энэ үеэс эхлэн гурван дэд тэргүүнтэй байхаар болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.