Б.Чойжилсүрэн гишүүн нүнжигтэй загнав
2010.09.06

Б.Чойжилсүрэн гишүүн нүнжигтэй загнав

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг шаггүй бизнесмэн гэдгийг хүмүүс андахгүй. Харин түүchoijilsurenнийг ОХУ-аас импортолдог шар сүүний хувь эзэмшдэг гэвэл мэдэх хүн цөөн биз. Мөн түүний «Хурд хүлэг» барилгын компани нь «Рапид» нэртэй харшийг сүндэрлүүлж байгаа билээ. Орос инженерүүдийн удирдлага дор монгол ажилчдын хөлс хүчээр босч байгаа чанар, стандарт, загвар дизайны шинэ шийдэлтэй орон сууц нь оршин суугчдадаа томоохон бэлэг болж буй нь лавтай. Харин саяхан тус компанийнхан барилгачдын баярыг тохиолдуулан «Рапид» харшийнхаа нийт оршин суугч айл тус бүрт дөрвөн хайрцаг шар сүү, барилгынхаа ажилчин бүрт бүтэн хайрцаг шар сүү, календарь бэлэглэж сюрприз барьжээ. Ийнхүү оршин суугчдадаа сүүн цацлаар хүндэтгэл үзүүлсэн «Хурд хүлэг» компанийнхан болон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд оршин суугчид нь ч талархалтай хандаж «нүнжигтэй эр» хэмээн ам сайтай байцгаана. Харин бусад барилгын компаниудын хувьд оршин суугчдадаа сүү бэлэглэж талархал илэрхийлэх нь бүү хэл дутуу хагас, чанарын шаардлага хангаагүй барилга хүлээлгэн өгч ая тухыг нь алдуулах нь юу ч биш байдаг гэхэд хэтрүүлэг болохгүй. Ямартай ч Б.Чойжилсүрэн гишүүн олсныхоо хэрээр гаргаж чаддаг, олонтойгоо буянаа хувааж эдэлдэг нүнжигтэй нэгэн бололтой.

Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.