2010.09.07
Нэгдүгээр төрөхийн барилгыг шинэчилнэ
ЭМЯ, НЗДТГ, Бороо гоулд ХХК гурван талын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ санамж бичиг нь 1-р амаржих газрын одоо байрлан үйл ажиллагаа явуулж байгаа барилгыг буулган оронд нь тус амаржих газарт зориулан шинээр барилга барих төслийг хэрэгжүүлэх үндсэн бичиг баримт ажээ.
Бороо гоулд ХХК уг төслийн санхүүжилтэд зориулан найман тэрбум төгрөг гаргах ажээ. Найман тэрбум төгрөгөөс 500 сая төгрөг нь одоо байгаа барилгыг буулгах, шинээр барих Эмнэлгийн зураг төслийг боловсруулахад зарцуулагдана.
Эхний ээлжинд Бороо гоулд нэг тэрбум төгрөгийг Монгол улсын Хаан банкны эскроу дансанд байршуулах ба үлдсэн санхүүжилтийг цаашид байгуулах албан ёсны гэрээний дагуу олгох гэнэ.
Төсөлтэй холбогдуулан талууд хэрхэн хамтарч ажиллах талаар үргэлжлүүлэн хэлэлцэх зорилгоор тал тус бүрээс төлөөлөл оролцсон ажлын хэсгийг ЭМ-ийн сайдын тушаалаар байгуулан цаашид ажиллах юм..

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.