2010.09.07
Газрын тос улсын төсвийг зузаатгана
Манай улсын газрын тосны нийт нөөцийн 70 хувийг "Петрочайна Дачин тамсаг Монгол", 30 хувийг Доншен компани олборлодог. Энэ онд "Петро матад" компани цооногийнхоо нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулчихвал албан ёсоор газрын тос олборлогч болно.
Өнөөдрийн байдлаар, Зүүнбаян, Матадад 789 цооног өрөмдөөд байна. Харин энэ жил шинээр 400 гаруй цооног өрөмдөх аж. Мөн газрын тос олборлолт манай улсад нэмэгдэж байгаатай холбоотойгоор төсөвт ч их хэмжээний мөнгө орж ирж байна.
Энэ онд газрын тосны салбараас улсын төсөвт 57,8 тэрбум төгрөгийн орлого оржээ. Харин одоо газрын тосны олборлолтоос илүү түүнийг боловсруулж, дотооддоо шатахууны хэрэгцээгээ хангах нь чухал болоод байна.
Эх сурвалж: Улстөрийн тойм сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.