“Тусгаар тогтнолын талбай”-н ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна
2010.09.07

“Тусгаар тогтнолын талбай”-н ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Б.Баатарзориг болон дүүргийн Засагtu_talbai дарга нар амралтын өдрөөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тус дүүрэгт өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Чингэлтэй дүүрэг нь 2010 онд тохижилт, бүтээн байгуулалтын томоохон ажлууд эхлүүлсний дотроос олон улсын жижигт нийцүүлэн, стандартын өндөр түвшинд тохижуулж буй “Тусгаар тогтнолын талбай”-н ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү ажил ерөнхийдөө ирэх сард дуусах боловч тохижилтын ажлыг нь цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх юм. Мөн Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгийн тохижилт ч амжилттай үргэлжилж байна. Урт настай, удаан эдэлгээтэй зүйл хийхийн тулд эдгээр бүтээн байгуулалтад байгалийн цэвэр чулуу ашиглаж байгаа гэдгээ дүүргийн удирдлага онцолж байсан.

Чингэлтэйнхэн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайг иж бүрэн тохижуулах, цэцэрлэгт хүрээлэн бий болгох, боловсролын хамрах хүрээг өргөтгөн сургалтын орчинг сайжруулах олон ажил хийж байгаагийн зэрэгцээ мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох төслийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар 19 хороог өндөр хурдны шилэн кабелиар холбосон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.