ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛСЭН ИРГЭН, ААН БАЙГУУЛЛАГЫГ ШАГНАВ
2024.12.04

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛСЭН ИРГЭН, ААН БАЙГУУЛЛАГЫГ ШАГНАВ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо-2024” үндэсний чуулганы үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг тодрууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлөөс 2019 онд тогтоол гаргаж, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлсэн, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулсан иргэн, баг хамт олон, ААН-ийг урамшуулдаг уламжлалтай болсон.

2024 оны

  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл”-өөр Зам, тээврийн яамны дэд зөвлөл
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбар зөвлөл”-өөр Сонгинохайрхан дүүргийн салбар зөвлөл
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага”-аар Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын Хан-Уул сургууль
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага”-аар Улсын 3 дугаар төв эмнэлэг
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар Таван богд “Фүүдс пицца” ХХК
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллага”-аар Чойжин ламын сүм музей
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар CENTRAL телевиз
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт”-аар Үндэсний номын сан
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн”-ээр иргэн Н.Оюунбат
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага”-аар “Эрхэм нандин сувд” ТББ тус тус шалгарлаа.

Мөн энэ үеэр салбартаа амжилт гаргаж, манлайлал үзүүлж яваа эрхмүүдийг төрийн дээд одон медиалиар шагнасан юм. Бизнес инкубатор төвийн захирал Б.Гүнжилмаа, Хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбооны тэргүүн Я.Алтанзагас нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,

Хөгжлийн бэрхшээл, бодлогын судалгаа хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Д.Гэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төвийн тэргүүн С.Наранцэцэг нар Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа.