Агаарын бохирдлыг багасгах чиглэлд ахиц гарлаа
2010.09.08

Агаарын бохирдлыг багасгах чиглэлд ахиц гарлаа

Ирэх өвөл нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэгт түүхий нүүрс түлэхийг хориглосон Засаг даргын захирамж гарсан. Эрдэс баялаг эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дэд дарга Н.Болдхүү, Монголын мянutaa_ubганы сорилтын сангийн "Цэвэр агаар" төслийн захирал С.Мангал, ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвтогтох, Японы Шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн технологийн агентлагийн захирал М.Накацука нар Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манайд "бэлэглэсэн" хагас коксжуулсан нүүрс боловсруулах туршилтын лабораторид өчигдөр хүрэлцэн очиж ажлынх нь явцтай танилцлаа.

ЭБЭХЯ-ны удирдлагууд 2007 оны зургадугаар сард Японд айлчлах үеэрээ тус улсын Засгийн газартай утаагүй түлшийг Монголд үйлдвэрлэх туршилт хийхэд хамтран ажиллахаар тохиролцсон байдаг. Үүний үр дүнд хоёр жилийн хугацаанд 1,7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хагас коксжуулсан шахмал нүүрс боловсруулах туршилтын лабораторийг босгожээ. 51 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнд суурилуулсан тус туршилтын лабораторид илчлэг муутай нүүрснээс илчлэг ихтэй, байгальд хор нөлөө багатай, үнс бага ялгардаг хагас коксжуулсан шахмал түлш боловсруулах туршилтыг хийж байгаа аж.

Манайд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өндгөн түлш, коксжуулсан нүүрс хийдэг хэд хэдэн компани байдаг ч үнэ өртөг өндөр, үнс их " гардаг гэсэн шалтгаанаар иргэд авч хэрэглэх дургүй байдаг аж. Иймээс хамгийнтохиромжтой түлшийг гаргаж авахын тулд утаагүй түлшний технологид мэргэшсэн тус улсаас энэ оны нэгдүгээр сард лаборатори оруулж ирснээс хойш мэргэжилтнүүд тав, зургадугаар сард хоёр удаа ирж туршилт хийсэн байна. Ингээд энэ сард дээрх туршилтын үр дүнг үндэслэн Багануурын хүрэн нүүрсээр хоёр тонн гаруй коксын брикет хийжээ.

Тус лаборатори нь цагт 50 кг, хоногт 250-300 кг туршилтын бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд бүтээгдэхүүнээ ирэх арваннэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдэд тарааж үр дүнгийн хяналтын мониторинг судалгаа хийх юм. Үүний дараагаар ирэх оны хоёрдугаар сард судалгааны дүнг хэрхэн ашиглаж, нийтийн хэрэглээ болгох боломжийг дүгнэх юм байна. Мөн өнгөрсөн долдугаар сард ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Японд айлчлах үедээ "Бид жилдээ 150-160 мянган тонн хүрэи нүүрсийг хагас коксжуулах үйлдвэр байгуулах эрмэлзэлтэй байгаа. Түүнээс гадна энд хийж байгаа шахмал түлш түүхий нүүрсийг бодвол харьцангуй өндөр үнэтэй ч Засгийн газраас иргэдэд хямд үнэтэй нийлүүлэх тал дээранхаарч ажиллана" гэсэн аж.

ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дэд дарга Н.Болдхүү. Уг лабораторийн үйл ажиллагааны явцтай танилцах үеэр "Бид Багануурын 3300 кл.клар нүүрсийг боловсруулаад 5800 кл.клар болгож байгаа нь илчлэг, ашиглалтын хугацаа хоёр дахин нэмэгдэж байгаа юм. Энэ нь бохирдолгүй цэвэр түлшийг ард иргэд маань хэрэглэх боломж бүрдэж байгааг ойлгох хэрэгтэй. Мөн энэхүү "жижиг" үйлдвэрт МУИС, ШУТИС-ийн оюутнууд дадлага хийх боломжтой" хэмээн онцолж байв.

Эх сурвалж: Үндэсний шуудан

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.