Бүс нутгуудаас ирсэн жуулчдын тоо 19-52 хүртэл хувиар өсчээ
2010.09.08

Бүс нутгуудаас ирсэн жуулчдын тоо 19-52 хүртэл хувиар өсчээ

2010 оны эхний наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 383438 гадаадын зорчигчид ирснээс жуулчлалын зорилгоор 315587 хүн аялжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 27.3 хувиар өссөн дүн юм. juulchidТүүнчлэн, аялал жуулчлалын салбарын орлого 158.6 сая ам.доллар болж, 14.1 хувиар өсчээ. Бүс нутгуудаас ирсэн жуулчдын тоо 19-52 хүртэл хувиар өссөн үзүүлэлт гарлаа.

Тухайлбал, Ази, номхон далайн орнуудынх 28.4%, Европынх 25.8%, Америкийнх 19.2%, Австралийнх 52.6%, Африкийнх 52.6%-аар тус тус өсчээ.Голлох зах зээлийн орноор нь авч үзвэл БНХАУ-аас 126661, ОХУ-аас 81567, БНСУ-аас 33305, Японоос 10656, АНУ-аас 9250, ХБНГУ-аас 6473, Австралиас 3740, Казакстанаас 4262, Англиас 4395 жуулчин ирсэн байна гэж Аялал жуулчлалын үндэсний төвөөс мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.