Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохоор боллоо
2010.09.08

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохоор боллоо

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах Батлан хамгаалах яамны харьяа Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төвийн барилгыг барих “БСИЖМН” ХХК-ийн 60, “Энк” ХХК-ийн коксын үйлдвэрт шаардлагатай байгаа china_workинженер техникийн болон мэргэжлийн ажилтанд энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасан байна.

Засгийн газрын тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2010 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг НХХЯ-нд хүргүүлэхийг Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарт мөн даалгажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.