“Багшийн хөгжлийн сан” –гийн хөрөнгийг БСШУЯ-ын сайдын багцад суулгах боломжтой
2010.09.08

“Багшийн хөгжлийн сан” –гийн хөрөнгийг БСШУЯ-ын сайдын багцад суулгах боломжтой

Өнөөдөр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба, С.Эрдэнэ нэр бүхий гишүүд “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт оруулах хbagsh-suragchуулийн төслийг боловсруулж санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн билээ. Эрхэм гишүүн боловсролын чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих үүднээс Засгийн газрын тусгай санд “Багшийн хөгжлийн сан” гэсэн шинэ сан нэмж байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Энэхүү хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаа хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ. Тус сан нь Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилготой. Тодорхой ажил мэргэжилд зориулж шинээр сан байгуулах нь цаашид мэргэжил тус бүрээр сан байгуулах буруу жишиг тогтоох үр дагавартай гэж Засгийн газрын зарим гишүүд үзсэн байна. Харин “Багшийн хөгжлийн сан”-гийн тухайд боловсролын асуудал эрхэлсэн сайдын төсвийн багцад тусгах замаар шийдвэрлэх бүрэн боломжтой эж үзээд сайд нарыг саналыг тусгаад төсөл санаачлагч УИХ-ын гишүүдэд уламжлахаар болсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.