2010.09.08
Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хямдралтай үнээр мод борлуулна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмнө нь хувийн компаниудаар хийлгүүлдэг байсан нийслэлийн ногоон бүсийн ой цэвэрлэгээний ажлыг өнөө жилээс эхлэн Зэвсэгт хүчний анги салбараар гүйцэтгүүлэхээр болсон. Батлан хамгаалахын сайдтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийнхан нийслэлийн ногоон бүсэд ой цэвэрлэх ажлыг эхлээд байна.
Нийслэлийн Байгаль хамгаалах газар болон Ойн газрын мэргэжилтнүүд цэвэрлэгээ хийж буй газарт очиж, хэрхэн огтлох, цэвэрлэгээг яаж явуулах талаар заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа.Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Мухарын амны 2007 онд түймэрт өртөн, дахин сэргэх боломжгүй болсон 75 га талбайн модыг огтолж цэвэрлэн, ойжуулалт хийх юм.
Эндээс бэлтгэсэн модыг зэвсэгт хүчний анги салбаруудын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хямдралтай үнээр борлуулна. Цэвэрлэгээг энэ сарын 15 хүртэл гүйцэтгэж дараа нь ойжуулалт хийх юм.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн дөрөвний нэгийг ой эзэлдэг. Хавар намрын хуурайшилтай үед гарсан түймэрээс гадна хортон шавьжийн нөлөөгөөр дахин сэргэх боломжгүй болсон ой цэвэрлэх ажлыг өмнө нь хувийн компаниудаар гүйцэтгүүлж байсан. Гэвч хувийн байгууллагууд цэвэрлэсэн модныхоо борлуулалтдаа голчлон анхаарч, энэ ажилд өрөөсгөл байдлаар ханддаг тул өнөө жилээс техник хэрэгсэл, хүн хүчний боломжийг нь үндэслэн цэргийнхнээр хийлгэхээр болсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.