2010.09.09
Францчууд Нэгдүгээр төрөхөд тоног төхөөрөмж нийлүүлнэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Т.Билэгт өнөөдөр Франц улсын Аллери мужийн Иргэдийн хурлын дарга болон Францын АPAU нийгэмлэгийн ерөнхийлөгч Даниель Дэсвигас нарыг хүлээн авч уулзлаа. Хурлын дарга нийслэл хотын хүн ам болон Иргэдийн хурлын төлөөлөгч нарын бүтэц бүрэлдэхүүнийг товч танилцуулсан юм.
АPAU нийгэмлэг нь Монгол Улс тэр тусмаа Өвөрхангай аймагтай 12 жилийн турш хамтран ажиллаж буй буяны байгууллага аж. Эдгээр зочид төлөөлөгчид Франц улсаас Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг газар дээр нь үзэж танилцаад сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.
Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатараас эмэгтэйчүүдийн нэг эмчийг сонгон Франц улсад сургасан бөгөөд цаашид энэ ажлаа үргэлжлүүлэх юм байна.
Мөн 1-р төрөх эмнэлэгт эмэгтэйчүүдийн мэс заслын төв байгуулахаар зорьж байгаа ч тоног төхөөрөмжийн дутагдал маш их байна. Иймээс франц улсаас эдгээр хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гаалийн татвар хүндрэлтэй байгаа тул нийслэл хотын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ хурлын даргаас хүслээ.
Т.Билэгт дарга тэдний хийж хэрэгжүүлж байгаа ажилд нь талархлаа илэрхийлээд Нийслэл хотын зүгээс 1-р төрөх эмнэлгийг улсын хэмжээнд зөвлөгөө өгдөг эмнэлэг болгох зорилго тавин ажиллаж байгаагаа хэлж, гаалийн асуудалд нийслэл хот дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Мөн тоног төхөөрөмжийг ашиглаж чадах боловсон хүчин ч маш чухал хэрэгтэй гэдгийг онцоллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.