2024.12.10
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа
Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг багасгах, даван туулах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулах ёстой.
Тиймээс өөрсдийн нөөц боломждоо тааруулж, энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлаа эрчимжүүлж, технологийн туршилтуудаа илүү нарийвчлалтай хийх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэхэд аймаг, орон нутаг, дүүрэг, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд юу хийх шаардлагатай гэдгийг нарийн тооцож гаргах хэрэгтэй. Түүнчлэн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх арга зүй, гарц шийдлийг олон улсын түвшинд нийцүүлэх нь чухал юм.
Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинжлэх ухаан, туршилт судалгаа, инновацад суурилсан гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэгч, тэргүүлэгч хүрээлэн болгох зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан