Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, цэцэг өргөв
2010.09.10

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, цэцэг өргөв

Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг билээ. Тус өдриtsetseg_urguvйг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, МоАХ-ныхон, МАХН, АН-ын төлөөлөгчид, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон, өргөн олон нийт оролцож улс төрийн хэлмэгдэгсдийг дурсан хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө.

Манай улс энэ өдрийг тэмдэглээд эдүгээ 14 жил болж байгаа ажээ. 1998 онд Цагаатгалын хуулийг баталснаас хойш 29 мянган хүнийг цагаатгаад байгаа юм байна. “1937-1947 онд шүүхээр 30 орчим мянган хүн шийтгэсний 21 мянгыг шууд буудан хороосон байдаг. Хэлмэгдүүлэлтийг гомдсон хэдэн хүний хийсэн хэрэг гэж ойлгох хандлага байдаг. Гэтэл монгол улсыг тэр чигээр нь хар үүл нөмөрсөн цаг үе байсан” хэмээн Улс төрийн хэлмэгдсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурьдаж байв. Энэ өдрийг тохиолдуулан манай улсын бурхан шашны сүм хийдүүд хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан ном айлдаж, зул өргөх ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.