2010.09.10

Ардчилсан нам хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг хүлээн авч уулзлаа

Монголын түүхэнд арилшгүй хар толбо үлдээсэн  хэлмэгдлийн хар шуурга хэдий түүх болон ард хоцорсон ч өнөөдөр хэлмэгдсэн иргэдийн ар гэр үр хүүхэд ач гучийнх нь нулимс хатаагүй, зүрхэндээ уйлсаар яваа нь үнэн билээ. Үүнийг гэрчлэх лугаа, цcae9831a3c2da2e8bigал буурал тэргүүнтэй ч ижий аав эмээ өвөөгөө дурсан, зургийг нь барьсаар тэдэндээ хүндэтгэл үзүүлэхээр ирсэн ахмадууд олон.

 

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон намын нарийн бичгийн дарга нар, ХЭГ-ын ажилчид өнөөдөр 12:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Үүний дараагаар Ардчилсан намын шилэн танхимд Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Б.Бадарч хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг хүлээн авч уулзлаа. Эсэргүүний хүүхэд, нийгмийн дайсан хэмээгдэн адлагдсаар амьдралын ихэнх жилүүдээ нууцлан угсаа гарвалаа хүртэл бүрхэгдүүлсээр өнөөг хүрсэн тэд нэгдэн нийгэмд дахин ийм аймшигт байдал бүү давтагдаасай гэсэн санаагаар эвлэлдэн уулзлаа.

 

VIII Богд Жавзандамбын ач охин болох Ж.Сүхбаатар, Дэмид жанжны ач охин Б.Ичинхорлоо гээд түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартай хүмүүсийн үр сад гээд нийт 30 гаруй ахмад настан ардчилсан намын шилэн танхимд сэтгэгдээ хуваалцан нийгэмд хэлмэгдлийн талаар зөв ойлголт төрүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. Ахмадуудаас олон санал гарсны дотор түүхэн кино, сурах бичиг, түүхийн ном зохиолд үнэн бодит байдлыг илт гуйвуулсан бүтээл туурвил их байгаа, түүндээ хязгаарлалт тавихгүй гаргасаар байгаа нь хэлмэгдлийн хор уршиг,  бодит түүх ирээдүйд гуйвж хүрч байна гэж  онцолж байсан.

Монголд хэлмэгдэлд нэрвэгдээгүй айл өрх гэж үлдээгүй шахам 1930-аад онд монгол хүн бүр хэлмэгдэл гэдэг юу болохыг зүрхээрээ мэдэрч байсан бол өнөөгийн хүмүүс энэ өдөрт ач холбогдол өгөх нь багасч, харин ч хэлмэгдүүлэн дарангуйлж явсан хүмүүс нь өнөөдөр ч тэр үзэл санаагаар амь бөхтэй оршиж, шинэ цагийн хэлмэгдүүлэлт үүсэх нөхцөл хэзээд хажууд байгааг анхааруулж сэрэмжлүүлж байлаа. Иймээс ч шинэ цагийнхан хэлмэгдэл, түүний хор уршиг гэж юу болохыг мэдэхгүйгээр үүнээс холуур байх боломжгүй  гэж үзэж байгаагаа олон ахмад ярьж байсан юм. Төр засгийн хэмжээнд далайцтай ажиллан жил бүрийн ганц өдөр биш өргөн далайцтай үйл ажиллагаа явуулж байнгын харрилцаа холбоотой хамтран ажиллах нь зүйтэй юм гэдэг саналыг гаргалаа. Ингэснээр нийгэмд зөв ойлголт төрүүлж өнөө цагт үүсэхгүй байх баталгаагүй хэлмэгдэл гээч аюулыг үеийн үед санаж явахад хэрэгтэй гэж байлаа. Цагийн салхи эерүү зөөлөрч түүхээ нуух хаах юмгүй болсон өнөө цагт ч хэлмэгдэл гарч байгаагийн сүүлийн жишээг 2008 оны 7 сарын нэгний аймшигт үйл явдлын жишээгээр тайлбарлаж болохоор байгаад ахмадууд эмзэглэж байсан юм. Ийн санал бодлоо дүгнэн цаашдаа хамтран дуу хоолойгоо нийгэмд хүргэн ажиллах тал дээр ардчилсан намтай хамтран ажиллахаар боллоо. Ахмадуудаас гарсан саналыг нэгтгэн зохих шатанд нь хүргэн, нийгмээ эрүүлжүүлэн ажиллах тал дээр голлон ажиллахаа Ардчилсан намынхан болон монголын улс төрийн хилс хэрэгт хэлмэглэгсдийн холбоо илэрхийлснээр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө. Ардчилсан нам ахмадууддаа сэтгэлийн хандив өргөж тэднийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.