Л.Энх-Амгалан: Залуучуудад зориулж ипотекийн зээлийг хүрэлцээг сайжруулах хэрэгтэй
2024.12.08

Л.Энх-Амгалан: Залуучуудад зориулж ипотекийн зээлийг хүрэлцээг сайжруулах хэрэгтэй

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ипотекийн зээл болон зорилтот бүлэг рүү чиглэсэн орон сууцны бодлогыг хэрхэн сайжруулахтай холбоотой мэдээллийг өгсөн юм. 

Тэрээр "Монгол Улсад байгаа ипотекийн зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, хоёрдугаарт зорилтот бүлэг рүү чиглэсэн орон сууцны урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох вэ гэдгийг судалж байна. Ирэх жилийг Монгол Улсын Засгийн газраас Залуучуудын жил болгон зарлаж байгаа. Залуучуудад зориулж ипотекийн зээлийг хүрэлцээг сайжруулах хэрэгтэй. Хамгийн гол нь хавтгайруулж өгөх биш хоёулаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, ажил хөдөлмөр эрхэлдэг, 2-3 хүүхэдтэй залууст 50 мкв хүртэлх орон сууцны ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг гаргах, урьдчилгааг багасгах, урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг зээлийн батлан даалтын сангаас гаргуулах шийдлүүд дээр ажиллаж байна. Арванхоёрдугаар сард Үндэсний хороо хуралдаж, энэ шийдлүүдээ гаргана" гэв.