2010.09.13
УИХ-ын архив бүхэлдээ цахим болно
Хууль тогтоох дээд байгууллагын баталсан бүх л баримт, бичиг, хууль, тогтоолыг цахим хэлбэрт шилжүүлэх их ажил өрнөж буй. Энэхүү төсөлд зориулан Төрийн ордонд хоёр ч өрөөг УИХ-ын архив болгон тохижуулжээ. Парламент байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойг угтсан олон ажлын нэг нь энэ. Энэ хугацаанд цаасан дээр бичсэн баримт, бичиг бүрийг цахим болгох учраас ажил нэлээд их байгаа гэнэ. Улсын түүхийг багтаах учир төслийн хүрээнд орчин үеийн техник, технологийг суурилуулж дуусчээ. Хууль, тогтоомж, тогтоолыг цаг үеэр нь шүүж хамрах нь иргэдэд хүнд даваа байсан. Тэгвэл одоо хэрэглэгчид хүссэн баримт, мэдээллээ цахим архиваас шүүж, цагаа хэмнэх боломжтой болжээ.
Өнөөдөр сонин
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.