2010.09.13
Ангийнхан нь С.Бямбацогт гишүүнийг баярлуулав
Энэ сарын 2-оос 3-ны өдрүүдэд Ховд аймгийн Мянгад сумын Баасанжавын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 80 жилийн ойн баяр тохиолоо. С.Бямбацогт гишүүн тус сургуульд 2-4-р ангидаа суралцаж байсан бөгөөд түүний ангийхан нь ангиасаа төрсөн төрийн түшээдээ хүндэтгэл үзүүлэн ойн баяр наадамд түүний нэр дээр хязаалан насны морь уралдуулсан нь айргийн 4-т хурдалсан байна. Хэдийгээр ойн баяр наадамд оролцож амжаагүй ч энэ мэдээг сонсоод эрхэм гишүүн маш их баярласан гэнэ. Учир нь түүний хувьд хурдан морь давхиулсан анхны тохиолдол нь бөгөөд анхны морь нь айргийн тавд хурдалсан нь эр хүний цог хийморийг илтгэлээ гэж Мянгад нутгийнхан бэлэгшээж байсан байна. Тэрээр хурдан морио 500 000 төгрөгөөр мялаажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.