Д.Загджав эдийн засгийн VI чуулганд оролцоод ирлээ
2010.09.14

Д.Загджав эдийн засгийн VI чуулганд оролцоод ирлээ

ОХУ-ын Эрхүү хотод энэ сарын 6-9-нд зохион байгуулагдсан Байгалиzagdjav_01456йн Олон улсын эдийн засгийн зургадугаар чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Ази номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын бүлгийн дарга Д.Загджав тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ. Чуулга уулзалтын үеэр бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хараат бус байдлыг бий болгоход төр засаг, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, байгалийн аялал жуулчлал, хотын хөгжлийн шинэчлэл зэрэг асуудлаар 16 орноос ирсэн төр засгийн тэргүүн, шийдвэр гаргах төвшний хүмүүс ярилцаж, санал солилцсон байна. Энэ үеэр Улаанбаатар Төмөр замыг бэхжүүлэхэд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хотыг хаягжуулах ажлыг эхлүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдүүлсэн зэрэг үр, өгөөжтэй гэрээнд гарын үсэг зуржээ.


Д.Оюун /Зууны мэдээ/
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.