УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг “Албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн“ гэж үзэн, АТГ-т шалгуулахаар өгчээ.
Энэ хүрээнд тэрбээр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржид өчигдөр шаардлага хүргүүлжээ.
Тус шаардлагаа Б.Энхбаяр гишүүн тайлбарлахдаа “УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төсвийн тухай хуулийг баталсан чуулганы хуралдааны ирц, тухайн өдрийн санал хураалтанд дэмжсэн болон татгалзсан санал өгсөн гишүүдийн нэрсийг өгөхгүй 1 сар эс үйлдлээр татгалзаж, улмаар шаардлага тавиад 7 хоног хэрэгжүүлэхгүй байгаа тул Эрүүгийн хуульд заасан “албаны бүрэн эрхээ хэтрүүлэх” албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж Авлигатай тэмцэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв” хэмээн бичжээ.