2010.09.15

Цалин, тэтгэврийн нэмэгдлийг бүгд тэгш хүртэх ёстой гэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр цалин, тэтгэвэртэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. "Төрийн жинхэнэ албан хаагчдад нэг удаагийн буцалтгуй тусламж олгох журам"-тай холбогдуулан дараахь мэдээллийг хийсэн юм. Энэ 2010 оны Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэхэд шаардагдах 49.3 тэрбум, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах 28.9 тэрбум төгрөг нийт 78.2 тэрбум төгрөгийг суулгасан. Иймээс аравдугаар сарын 1-нээс эхлэх 30 хувийн нэмэгдлийг бүх төрийн албан хаагчид болон нийт тэтгэвэр тэтгэмж авч байгаа иргэд авах ёстой. Энд ямар нэгэн байдлаар төрийн албан хаагчдын орон тоог цөөрүүлэх, цалин, тэтгэвэр нь нэмэгдэхгүй үлдэх хүн байхгүй гэдгийг анхааран ажиллахыг нийт ажилтан албан хаагчид болон тэтгэвэр авагчдад хандан мэдэгдэв. Мөн төрийн жинхэнэ албан хаагчдын буцалтгүй тусламжийн хэмжээ төрийн бусад албан хаагчид буюу төрийн үйлчилгээний албан хаагчдад олгогдох буцалтгүй тусламжаас гурав дахин их байгаа нь төр ажил олгогчийнхоо хувьд өөрийн албан хаагчдыг хэт ялгаварлан үзсэн хэрэг болж байгаа үзэж байгаагаа илэрхийллээ.

Б.ОДМАА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.