Д.Энхтүвшин: Евроазийн худалдааны гэрээнд нэгдэх асуудлыг тооцоо, судалгаатай авч үзэх ёстой
2024.12.16

Д.Энхтүвшин: Евроазийн худалдааны гэрээнд нэгдэх асуудлыг тооцоо, судалгаатай авч үзэх ёстой

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Евроазийн худалдааны гэрээний талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Доороос нь гарч ирж байгаа, экспорт хийх гээд байгаа эсвэл одоо өрсөлдөөнд орох гэж байгаа ААН-үүдийнхээ саналыг илүү сайн сонсох ёстой. Тэгэхээр энэхүү гэрээтэй холбоотой үйл явцуудын хувьд бол ААН-үүдийн хувьд бидэнд ашиггүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Тэгэхээр энэ дээр болбол Эдийн засгийн хөгжлийн яам маань өөрийнхөө түвшинд ажлаа хийсэн юм байна гэж ойлгосон. 

Гэхдээ олон хүний ажлын байр хангаж байгаа энэ ААН-үүдэд энэхүү гэрээ хэлэлцээр таалагдахгүй байна. Дөнгөж хөл дээрээ тогтож байгаа ААН-үүдийн хувьд үйл ажиллагаа явуулахад нь саад болохоор юм байна.

Нөгөө талдаа ОХУ-ын бас бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд бол бас дайнаас болоод хориг арга хэмжээнүүдэд орчихсон өрсөлдөөний хувьд ч гэсэн тэнцвэргүй орчин байгаа учраас энэ нь өөрөө тогтворгүй.
Нөгөө талаасаа ОХУ-д бас нийлүүлчхээд бараа бүтээгдэхүүний хувьд ч гэсэн ингээд тасалдах эрсдэлүүд байгаа учраас эдийн засгийн аюулгүй байдлаа бодох ёстой.

Бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал талаасаа болбол бас эрсдэлтэй. Миний хувьд уг асуудлыг илүү судалгаатай олон талынх нь судалгаануудыг үндэслэж зарим асуудлыг нь хаалттай хэлэлцэхээр болбол хаалттай хэлэлцээд тэгж байж үр дүн гаргасан нь дээр байх гэж бодож байна. 

Олон жилийн хугацаанд ярьсан гэж байгаа боловч яг энэ чиглэлээр жишээлбэл иймэрхүү байдлаар одоо хэлэлцүүлж байсан асуудлууд нь бол нэг их тийм хангалттай яваагүй гэж бодож байгаа. Тэгээд өмнө нь танхим дээр байхад Эдийн засгийн яамнаас одоо Орост гаргадаг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг өгч хамтарч ажиллаач ээ гэж байсан.

Тэгээд тэр утгаар нь тэр мэдээллүүдийг нь гаргаж өгч байсан. Яагаад вэ гэхээр Монголоос гарч байгаа бүх бараа бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг одоо МҮХАҮТ нь гаргаж өгдөг. Бусад улсууд ч гэсэн тийм байдаг. Тэгээд сая хөгжлийн хөтөлбөр хэлэлцэх үед бас Эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ гарал үүсэл олгодог бас юмыг танхим биш өөр газруудаас өгье өө гэдэг санал орж ирэхэд нь зарчмын зөрөөтэй санал гаргаж энийг нь болиулсан байгаа. 

Тэгээд яг энэ хэлэлцээ маань харьцангуй бас одоо нээлттэй яваагүй учраас энийг одоо ийм асуудал үүсэж байгаа юм уу гэж бодож байна. Энийг бол засгаар танилцуулсан гэж ойлгосон. Гэхдээ яг албан ёсоор энэ хэлэлцээр хийх талаар эцсийн хувилбар дээр нь одоо ярилцаж байгаад шийдвэр гаргана байх гэж бодож байна. Дараа нь энэ УИХ-ын бас холбогдох байнгын хороодуудаар энэ асуудлуудыг оруулж ирж одоо хэлэлцэх байх гэсэн  хүлээлт байгаа. Тэгэхээр яам бол байр сууриа илэрхийлсэн, засгаар танилцуулсан юм байна гэж ойлгосон. Тэгэхээр энэ одоо процесс үйл явцууд явж байгаа учраас батлагдах гэж байгаа үйл явдал бас биш” хэмээн мэдээлэв.