Ерөнхийлөгчийн нэр төрд халдахгүй байхыг хүслээ
2010.09.15

Ерөнхийлөгчийн нэр төрд халдахгүй байхыг хүслээ

Мэдэгдэл

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэсэн мэдээллийг бичиж, нийтлэх боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч elbegee_01өнгөрсөн амралтын өдрүүдээр “нууцаар” хил давж БНХАУ-руу зорчсон мэтээр бичсэн тэрхүү мэдээлэл ор үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол Улсын Төрийн Тэргүүний албан болон хувийн айлчлалыг Гадаад Хэргийн яам болон бусад зохих байгууллагууд зохион байгуулдаг хуультай билээ.

Мэдээллийг нягтлах боломж маш олон байсан хэдий ч, энэ мэдээллийг нийтлэхдээ албан эх сурвалжуудад огт хандаагүй нь, санаатайгаар тараасан гүтгэлэг гэж харагдахаар байна. Ерөнхийлөгчийн хийж байгаа үйлдэл, явах зорчих айлчлал томилолт бүхэн “нууцлах аргагүй”, тодорхой хууль дүрмээр зохицуулагддаг гэдгийг дээрх худал мэдээллийг тарааж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш сайн мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсын Төрийн тэргүүний нэр хүндэд халдаж, ард түмнийг төөрөгдүүлэх, санаатайгаар ийм мэдээллээ удаа дараа цацаж байгаад харамсч байна. Сэтгүүлч та бүхэн, мэдээллийг нягтлан, албан эх сурвалжуудад хандаж мэргэжлийн ёсзүйгээ баримтлан ажиллана гэдэгт итгэж байна.

ЕХМА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.