Монгол улс өрсөлдөх чадвараараа байраа ахиуллаа
2010.09.16

Монгол улс өрсөлдөх чадвараараа байраа ахиуллаа

2010-2011 оны өрсөлдөх чадварын тайлан судалгаагаар Монгол улс 3.7 оноогоор 139 орноос 99 дүгээр байранд оржээ. Өнгөрсөн онд 134 орноос 3.4 оноогоор 117 дугаар байранд орж байсан бол энэ жил үзүүлэлтээ ийнхүү нэлээн сайжруtalbai_01улж чадсан байна. Энэ бол бизнесийн орчныг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа энэ жилийн хувьд ихээхэн ач холбогдолтой анхны дүн, үнэлгээ юм.

 

Монгол улсын төсвийн тогтвортой байдал сайжирсан, инфляци буурсан, үндэсний мөнгөн хадгаламжийн хэмжээ өссөн зэрэг макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 4.9 ( өнгөрсөн онд 3.9 байсан) болж эрс дээшилсэн нь манай улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг сайжруулахад голлон нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг амжилттай даван туулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чаджээ.

 

Харин бизнесийн байгуулагуудын зээл авах нөхцөл хүнд, арилжааны банкны найдвартай үйл ажиллагааны болон үнэт цаасны зохицуулалтын байдлын үзүүлэлт, бизнесийг дэмжих санхүүжилтын олон янз хэлбэр үүсээгүй зэргээс хамаарсан санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдлын үзүүлэлт өнгөрсөн оны 3.4 онооноос буурч 3.1 болж, 115 дугаар байрнаас ухарч 129 дүгээр байрт оржээ.

 

Иймээс цаашид хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг тууштай шинэчлэх, Хөгжлийн банк байгуулан эдийн засагт орох хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, арилжааны банкуудаас бизнест олгодог зээлийн нөхцөл, олдоцыг сайжруулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлага байгааг уг тайланд дурдсан байна. Мөн түүнчлэн энэ тайланд анх удаа мэргэшсэн ажиллах хүчний дутагдал, ажиллах хүчний ёс зүйн байдлын үзүүлэлт бизнес эрхлэх болон Монгол улсын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буйг онцолжээ.

 

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр дэлхий дахины өрсөлдөх чадварын тайланг гаргадаг бөгөөд 2010-2011 оны өрсөлдөх чадварын тайлан энэ долоо хоногт ийнхүү гарсан нь энэ юм. Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд Монгол улсын өрсөлдөх чадварыг ижил төстэй улс орнуудтай харьцуулах боломж олгохын зэрэгцээ тухайн улсын өрсөлдөх чадварын өсөлт, бууралт, тогтмол байдлын талаарх мэдээллийг өгдөг ажээ. гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.