Гавьяатаас дутахгүй дуучин түшээ
2010.09.17

Гавьяатаас дутахгүй дуучин түшээ

baldan_ochir_88774411Үргэлж л мал аж ахуй ярьж явдаг, энэхүү салбарт бүхий л ур ухаанаа зарцуулж буй Д.Балдан-Очир гишүүн төгөлдөр хуур тун ч сайн тоглочихдог гэдгийг та мэдэх уу. Тэрбээр Эрхүүд суралцаж байхдаа дэлхийн сонгодог хөгжмийн хаан гэгддэг төгөлдөр хуурыг анх заалгаж байжээ. Түүнээс хойш далд авьяасаа "нууцхан" хөгжүүлсээр байгаа аж. Төгөлдөр хуурын эгшигэнд хорвоо уярдаг гэдэг. Тойрогтоо ажиллахаар очсон гишүүнийг сонгогчид нь тэвэрч аваад л уйлдаг юм билээ. Магадгүй далд авьяасынх нь гавьяа байж ч мэдэх юм. Мөн тэрбээр шаггүй сайн дуучин гэнэ. Завхан нутгийн эрхэм түшээ " Ээжийн нутаг" нэртэй дуу бичиж, Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантай олны хүртээл болгосон юм. Гэхдээ Д.Балдан-Очир гишүүн гавьяатаас дутахааргүй сайн дуулчихдаг юм билээ.

Эх сурвалж: Таны амралтанд /Нийгмийн толь/
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.