2010.09.17

Уучлал гуйх нүгэл биш

Нийслэлийн АН-ын дарга С. Эрдэнэ тэргүүтэй хүмүүс АН-ын дарга Н. Алтанхуяг хэлмэгдүүлэгсдийн өдөр уучлалт гуйх учиргүй байсан талаар хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Уг даргаар намын даргаа шүүмжлэх гээгүй. Өөрөөр хэлбэл АН ард түмний мөнө уучлал гуйх нүгэл хийгээгүй хэмээн мэдэгдсэн.Харин 14 жилийн өмнө буюу 1996 онд Н. Алтанхуяг дарга Хэлмэгдүүлэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг бий болгох саналыг гаргаж байсан байх юм. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн тэдгээр хүмүүсээс төр нь уйчлалт гуйх ёстой гэсэн байр суурьнаас хандсан нь тэр аж. Тухайн үед уг санаачлагыг хэлэлцэж 65 хувийн олонхийн саналаар дэмжлэг авч байжээ. Улмаар 1996 оны наймдугаар сарын 29-ний УИХ-ын 23 дугаар тогтоол гарсан байна. Тус тогтоолд “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрөөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиох, түүнд төр засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулах талаар идэвхтэй ажиллахыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний харьяа орон нутгийн салбар комиссуудад даалгасугай” гэжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.