2010.09.20

Мексик-Монголын найрамдлын бүлэг байгуулав

Мексикийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын 200, Мексикийн хувьсгалын 100 жилийн ойн баярыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд тэмдэглэжээ. Баярын ёслолд Монгол Улсаас  Мексик нэгдсэн улсад суугаа Элчин сайд Х.Бэхбат тусгай зочноор оролцсон байна. Тэрбээр Мексикийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ф.Калдеронд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээсэн баярын мэндчилгээг уламжилсны зэрэгцээ Мексикийн Сенат болон депутатуудын Танхимын зарим гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцлоо.

Депутатуудын танхимд Мексик-Монголын найрамдлын бүлэг байгуулж зарлах ёслолын ажиллагаа болж уг бүлгийг байгуулсан тухай актад Элчин сайд гэрчийн гарын үсэг зурсан тухай Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.