Улиастайн хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо
2010.09.22

Улиастайн хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо

Бидний tsetsegerleg_8888хэлж заншсанаар Улиастайн хүүхдүүд шинэ цэцэрлэгт явж эхэллээ. Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн хэрээр үүнийг дагаад сургууль цэцэрлэгийн асуудал хөндөгддөг. Одоо ажиллаж байгаа цэцэрлэгүүдийн хүчин чадал багадаж ачаалал хэд дахин нэмэгдэж хүүхдийн анги дүүргэлт 1-2 дахин их байгаа ч эцэг эхчүүд хүүхдээ аргагүйн эрхэнд улсын цэцэрлэгийн хаяа бараадуулдаг.Харин энэхүү байдлыг дүүргийн Засаг дарга Б.Батзориг бололцооны хэрээр шийдвэрлэж байгаа бөгөөд өнөөдөр тус дүүргийн 10 дугаар хорооны 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтанд өгч хүүхдүүдээ хүлээн авлаа.

Тус цэцэрлэг анх 1979 онд 2 бүлэгтэй ашиглалтанд орж байсан бөгөөд 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч өргөтгөл баригдахаас өмнө 5 бүлэгтэй 200 гаруй хүүхэд хүмүүжиж байжээ. Харин одоо 9 бүлэг 340 хүүхэд хүлээн авах бололцоотой болсон байна. Тус цэцэрлэг 10, 23 дугаар хороодын хүүхдүүдийг хүлээн авдаг юм.Өргөтгөлийн барилга 549 сая төгрөгөөр боссон бөгөөд гүйцэтгэгч Фамили ХХК гадна тоглоомын талбайд зүлэгжүүлэлт, цэцгийн мандал хийжээ.Өргөтгөлийн барилга 4 сард анх шаваа тавьж 5 сарын хугацаанд баригдсан байна. Халаалтыг нь нам даралтын уурын зуухаар шийдэж өгсөн байна.

2 давхар 12 өрөөтэй өргөтгөл ашиглалтанд орсноор хүүхдүүд тохилог, тав тухтай орчинд өсөж хүмүүжихийн хажуугаар Улиастайн хэсгийн 23,10-р хорооны 27 иргэнийг ажлын байраар хангаж амьдралд нь дэм болжээ.Цаашид тус цэцэрлэг дүүргийн загвар цэцэрлэг зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд багш нарын мэдлэг болвсролыг дээшлүүлэх олон талт сургалтуудыг зохион байгуулах, бэлтгэл ангиудыг сургуулийн бэлтгэл ангитай нэг түвшинд болгох, гадна орчноо иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгохоор ажиллаж байгаагаа цэцэрлэгийн эрхлэгч Л.Бямбаахүү дурдаж байсан юм.Энэ жил Нийслэлийн хэмжээнд 11 цэцэрлэг ашиглалтанд орж байгаагаас Баянзүрх дүүргийн хэмжээнд 8 шинэ цэцэрлэг, 2 цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орж хамгийн их хөрөнгө оруулалт боловсролын салбарт орж байгаа юм.Жилийн гаруйханы өмнө дүүргийн Засаг дарга хороодоор явж иргэдтэйгээ уулзалт хийх үеэр тус хорооны иргэд цэцэрлэгийн асуудлыг хөндөж Засаг даргадаа тулгамдаж байгаа асуудлуудаа дуулгаж байсан бөгөөд ийнхүү жилийн дараа иргэдийн мөрөөдөл биелэлээ олж Засаг даргын амлалт ч ажил хэрэг болсон нь энэ юм.Өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, , дүүргийн Засаг дарга Б.Батзориг, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн н.Баярмагнай нар оролцлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.