Дэнжийн 1000 орон сууцны хороолол болно
2010.09.22

Дэнжийн 1000 орон сууцны хороолол болно

Олны нэрлэдгээр Дэнжийн 1000 буюу Чингэлтэй дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороог алсдаа орон сууцны хороолол болгох зорилт хотger_horoololод байна. Хөрөнгө оруулалтын ажлыг Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн Япон дахь төлөөлөгч ноён Ишико Нобуаки сонирхож байна. Тэрбээр өнөөдөр хотын дарга Г.Мөнхбаяртай уулзах үеэрээ 8 бизнесмэн дагуулж ирлээ. 90-ээд оноос хойш 60-аад удаа манай улсад хөл тавьсан Ишико сан монголчуудад элэгтэй нэгэн. Өнгөрсөн жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тусламжийн гараа сунгаж хандив өргөж байсанд хотын дарга талархал илэрхийлээд Улаанбаатар бизнес хөгжлийн төвтэй хамтарч ажиллахыг хүслээ. Одоогоор Японы бизнесмэнүүдэд Дэнжийн 1000-ыг хэрхэн орчин үеийн хороолол болгох вэ гэдэг иж бүрэн мэдээлэл байхгүй байгаа гэв. Энэ тал дээр мэдээлэл цуглуулахаар ирснээ дуулгалаа. Япончуудад хот байгуулалтын асар их туршлага бий. Дээр нь хөрөнгө оруулах бүрэн боломжтой гэж тэд хэллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.