![Хуралдааны хуваарь спикергүйгээр гарахгүй](https://vip76.mn/media/news/original/2012-10-23/uih_2010_7.jpg)
2010.09.22
Хуралдааны хуваарь спикергүйгээр гарахгүй
Хаврын чуулган завсарлаж, түшээд амралтаа авснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Алжаал ядаргаагаа тайлахаар нутаг ус, сонгогдсон тойрог, гадаад орныг зорьсон түшээдийн зугаалга дуусах цаг дөхсө
н байна.
![uih_2010](images/stories/news/gadaad/uix_gishuud/uih_2010.jpg)
УИХ-ын бүтцийн байгууллага болох Байнгын хороодын хуралдааны хуваарь энэ долоо хоногт гарах талаар парламентын Тамгын газрынхан ярьж байсан. Гэвч бүтэц хэзээ хуралдаж эхлэх нь УИХ-ын даргаас шалтгаалахаар болж байна. Өөрөөр хэлбэл, спикер орон нутагт ажиллан тун завгүй байгаа тул түүнийг ирэхээр хуваариа батлуулан захирамж гаргуулах ажээ. Тэгэхээр дарга хэзээ ирж захирамжаа мутарлана тэр үед л бүх зүйл тодорхой болж, Байнгын хороод ажилдаа орох юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.