Шадар сайд М.Энхболд АНУ-ын Эрчим хүчний дэд сайдыг хүлээн авч уулзлаа
2010.09.22

Шадар сайд М.Энхболд АНУ-ын Эрчим хүчний дэд сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Понеманыг хүлээн авч уулзлаа.“Цөмийн эрчим хүчийг энхийн зm_enkhboldmmmmmmmmорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэсэн нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг Шадар сайд уулзалтынхаа эхэнд тэмдэглээд эрхэм дэд сайдын айлчлал хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрбээр энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, хуучин мэргэжилтнүүдийнхээ мэргэжил мэдлэгийг өнөөгийн шинэ түвшинд дахин бэлтгэх шаардлага манай улсад байгаа талаар дурдаад тус улсад мэргэжил эзэмших болоод мэргэжил дээшлүүлэх сургалтад монголчуудыг хамрагдахад дэд сайдыг анхаарч ажиллахыг хүслээ.АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Понеман уулзалтын үеэр “Бидний гарын үсэг зурсан энэхүү баримт бичиг өндөр ач холбогдолтой, өргөн хэмжээний асуудлыг тусгасан баримт бичиг.

Бидэнд одоо ажиллаж эхлэх л үлдлээ” гэсэн юм. Мөн тэрбээр Шадар сайдын хэлсэн боловсон хүчин бэлтгэх асуудлыг тун чухал, үүнд санал нэгтэй байгаагаа онцлоод цөмийн эрчим хүчийг ашиглах чиглэлээр Монголоос оюутан суралцуулахад анхаарч ажиллана гэдгээ тэмдэглэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.