2010.09.26
УИХ-д өнөөдрийн байлаар 66 хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэн байна
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, нийт гурван асуудлыг хэлэлцлээ. Эхний асуудал нь 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, дарааллын тухай байсан бөгөөд уг асуудлыг хэлэлцээд, дарааллыг тогтоосон Захирамж гаргахаар тогтлоо. Хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо Хөтөлбөр, Үндсэн чиглэлд туссан байдал, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн байдал, Байнгын хорооны саналыг харгалзсан бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ийг намрын ээлжит чуулганы хуралдаанаар эхлэн хэлэлцэхээр тогтжээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын холбогдолтой хуулиуд, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ зэрэг олон нийтийн анхаарал татсан хууль тогтоомжууд, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг энэ чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай хууль, тогтоомжуудыг мөн хэлэлцэхээр оруулав.
Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ-д өргөн мэдүүлэгдсэн хууль тогтоомжийн боловсруулалтын талаар байв. УИХ-д өнөөдрийн байдлаар нийт 66 хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэн байгаа бөгөөд эдгээрээс 29 нь хэлэлцүүлгийн шатанд, 37 нь хэлэлцэгдэж эхлээгүй байгаа аж. Зөвлөлийн хуралдаанаас Казиногийн хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн /төрөлжсөн/ хуулийн төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Бэлчээрийн тухай, Төрийн дээд цол, одон медалийн тухай хуулийн төслүүд дээр УИХ-ын Тамгын газар болон бусад судлаачдыг оролцуулсан хуулийн баг ажиллуулж, хууль зүйн зөвлөмж - дүгнэлт гаргуулахаар тогтов.
Түүнчлэн 10 орчим хуулийн төслийг хууль зүйн хувьд агуулга нь давхардсан, бусад өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн хүрээнд шийдэгдэх боломжтой, боловсруулалтын чанар дутмаг зэргийг үндэслэн хууль санаачлагчид эргүүлэн татах буюу дахин боловсруулуулахаар ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлын хүрээнд хууль тогтоомжуудыг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг Байнгын хороо, Тамгын газарт үүрэг болгов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.