Хог хаягдлыг ангилан ялгана
2010.09.27

Хог хаягдлыг ангилан ялгана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар орсон чухал асуудлын нэг нь “хог хаягдлыг ангилан ялгаж хаях” журам байлаа.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар орж батлагдах юм бол Улаанбаатарчууд хогоо ялгаж ангилдаг болно.hog_mn

Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт дунджаар 270-900 грамм хог тарьдаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн жилд 340 мянган тонн ахуйн хог хаягдлыг “Нарангийн энгэр” болон “Морингийн даваа”-нд хаяж байна. Нийслэлчүүдийн тарьж байгаа хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал буюу цаас, пластик ундааны сав, хөнгөн цагаан лааз, шил эзэлдэг аж. Өнгөрсөн онд гэхэд л нийт хог хаягдлын 7,6 хувь буюу 26 тонн хогийг дахин ашиглаж хоёрдогч түүхий эд болгон экспортонд гаргажээ.
Гэвч одоохондоо хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгалт хийж хаях, цуглуулах тогтолцоо бүрэлдээгүй байгаа тул ачих тээвэрлэх явцад болон төвлөрсөн хогийн цэг дээр хог хаягдал түүгчид авч, улмаар хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд тушаадаг байна. Иймээс хог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн үндэслэлтэй болох, хог хаягдлыг ангилан тогтооход энэхүү журам хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Нийслэлд туршилтын журмаар Сүхбаатар дүүргийн 5, 7 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 7 дугаар хорооны иргэдийг хогоо ангилан хаяхад сургажээ. Цаашдаа хотын бүх иргэн хогоо ангилан ялгаж хаяад сурчих шаардлага урган гарч байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.