10 жилийн турш ашиг олж үзээгүй байгуулага Улаанбаатар хотод байна
2010.09.27

10 жилийн турш ашиг олж үзээгүй байгуулага Улаанбаатар хотод байна

Бүхэл бүтэн 10 жилийн турш ашиг олж үзээгүй байгуулага Улаанбаатар хотод байна. Энэ бол “Ус сувгийн удирдах газар”. Тус байгуулагын дарга Б. Пүрэвжавын мэдээллээр бол 2000 оноос хойш жилд 700 мянгаас 10 сhudag0555ая төгрөгийн алдагдалтай ажилласан гэж байна. Санхүүгийн энэхүү хүнд байдлаасаа гарахын тулд орлогоо нэмэгдүүлэх, зардлаа багасгах, үр ашгаа өсгөх тал дээр төрөл бүрийн ажил сүвэгчилсэн ч алдагдлаа арилгаж чадахгүй байгаа гэв.

Өнгөрсөн хугацаанд цэвэр, бохир усны үнэ төлбөр өсгөх асуудлаар НЗДТГ-т жилд 2-3 удаа санал оруулсан ч үйлдвэр аж ахуйн газруудын усны үнэ сүүлийн 10 жилийн дотор 3 удаа, хүн амын үйлчилгээний усны үнэ 2005 онд нэг удаа нэмэгджээ. Байгуулага алдагдалтай ажиллаж байгаа гол шалтгаан нь гэр хороололд ус хүргэх үйлчилгээнээс болж байна гэлээ.

Өөрөөр хэлбэл гэр хороололд зөөврөөр хүргэж байгаа нэг тонн усны дундаж өртөг 4931 төгрөг, дундаж үнэ 979 төгрөг, шугамаар хүргэж буй нэг тонн усны дундаж өртөг 3972 төгрөг, дундаж үнэ 889 төгрөг байгаа юм байна. Нийслэлийн дэд бүтцийг сайжруулах гэр хорооллын оршин суугчдыг цэвэр усаар найдвартай хангах зорилгоор 1999 онд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр “НААСТ-МОН-2937”, “НААСТ-МОН-3890” –ийг , экологийн шалгуурт нийцсэн бохир усыг байгальд нийлүүлэх үйл ажиллагааг хангах зорилгоор Испанийн хөнгөлөлттэй зээлээр Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэх сайжруулах “SP-001”, “SP-002” төсөл хэрэгжүүлж байна.

Эдгээр төслүүдээр хийгдсэн ажил хаяа тэлэн өргөжиж байгаа Нийслэл хотын ирээдүйн хөгжилд үнэтэй хувьд нэмэр оруулсан юм. Гэвч зээл, зээлийн хүүг төлж чадаагүйгээс Ус сувгийн удирдах газар хүнд байдалд орсон талаар Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцууллаа. Ус сувагт үүссэн хүндрэлтэй байдал үүссэн нөхцөл шалтгааныг харгалзан үзээд Дэлхийн банк, Испаниас авсан зээл, зээлийн хүүг улсын төсөвт суулгуулах асуудлыг УИХ, ЗГ-т оруулахаар боллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.