УИХ-ын 26 гишүүн "Эдийн засгийн эрх чөлөөний шагнал"-д тодоржээ
2010.09.28

УИХ-ын 26 гишүүн "Эдийн засгийн эрх чөлөөний шагнал"-д тодоржээ

"CEO Summit-2010" чуулга уулзалт өчигдөр манай улсад анх удаагаа боллоо. Энэхүү арга хэмжээ МҮХАҮГ-ын үүсгэн бchuulgan_2010_05айгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй Монголын ТОП-100 болон өрсөлдөгч 50 аж ахуйн нэгж, бусад томоохон компаниуд болон УИХ-ын гишүүд гэхчлэн нилээд өргөн хүрээг хамарсан юм.

Чуулга уулзалтын үеэр МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд УИХ-ын чуулганы хуралдаан тус бүрийн дараа эдийн засаг бизнесийн холбогдолтой хууль тогтоол батлах, санаачлахад оролцсон байдал, бизнесийнхэн, хувийн хэвшлийн санал бодлыг эдгээр хууль тогтоолд тусгасан байдал, байгаль орчин, ногоон эдийн засгийн бодлого үйл ажиллагааг дэмжсэн байдал, бизнесийн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцсон байдал зэрэг үзүүлэлтээр бизнес эрхлэгчид, мэргэжлийн экспертүүд, судлаачдын санал үнэлгээнд зэрэглэж "Эдийн засгийн эрх чөлөө шагнал" -ыг гардууллаа. Эл шагналын эздээр УИХ-ын 26 гишүүн тодорсон байна. Эдгээрээс хамгийн өндөр оноогоор буюу I байрыг Ч.Хүрэлбаатар, удаах байрыг Л.Гантөмөр, III байрт С.Баярцогт орлоо.

Энэхүү шагналыг хүртээх болсон нь АНУ-ын ХАҮТ-аас жил бүр Конгрессийн гишүүдийг эдийн засаг, бизнесийн холбогдолтой хууль гаргасан байдлаар нь зэрэглэж, "Spirit of Enterprise" нэртэй өргөмжлөл гардуулдаг уламжлалыг манай улс ийн нэвтрүүлжээ.

"Эдийн засгийн эрх чөлөөний шагнал"-д тодорсон төрийн түшээд

Эзэлсэн байр УИХ-ын гишүүний нэрс оноо
1 Ч.Хүрэлбаатар 81
2 Л.Гантөмөр 79
3 С.Баярцогт 75
4 Ц.Даваасүрэн 73
5 М.Энхболд 73
6 Ц.Баярсайхан 73
7 Н.Батбаяр 72
8 Д.Оюунхорол 72
9 Я.Батсуурь 69
10 Д.Ганхуяг 67
11 Ч.Улаан 66
12 О.Чулуунбат 65
13 Д.Дондог 65
14 Г.Батхүү 65
15 Х.Бадамсүрэн 65
16 Д.Зоригт 64
17 Д.Энхбат 64
18 Ж.Сүхбаатар 63
19 Н.Энхболд 62
20 Б.Бат-Эрдэнэ 62
21 Ж.Энхбаяр 61
22 Ц.Нямдорж 61
23 Ц.Сэдванчиг 61
24 С.Бямбацогт 60
25 Г.Баярсайхан 60
26 З.Алтай 60



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.