УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн "нэг тэрбум"-аа хэрхэн зарцуулах вэ?
Энэ оны Улсын нэгдсэн төсөвт “гишүүдийн” гэх тодотголтой, хэл ам дагуулсан нэг тэрбум төгрөгийг баталсан билээ. Энэ мөнгө нь орон нутгийн хөрөнгө оруулалтад зориулагдах ёстой мөнгө юм. Харин УИХ-ын гишүүд мөнгийг ямар асуудал, ямар объект дээр зарцуулахыг шийдэх ганц оролцоотой байдаг. Энэ нь бидний олонхыг ойлгож байгаа шиг гишүүд цүнхэндээ хийгээд аваад гардаг мөнгө биш аж. Харин гишүүдийн санал болгосон объект дээр орон нутагт тендэрээ зарлаж, сангийн яамнаас төсвийг нь гаргадаг учиртай юм байна. Та бүхэнд тойргийн хөрөнгө оруулалтад зориулагдах тэрбум төгрөгийг гишүүн бүрээр нь цувралаар хүргэж байна.
УИХ-д Өмнөговь аймгаас сонгогдсон Х.Бадамсүрэн гишүүний дээрх мөнгөний зарцуулалтыг хүргэж байна. Энд дарна уу.
О.Заяа