Тайширын УЦС-ыг бүрэн хүчин чадлаар нь ашиглах бололцоо бүрджээ
2010.09.29

Тайширын УЦС-ыг бүрэн хүчин чадлаар нь ашиглах бололцоо бүрджээ

Эрчим хүчний найдвартай эх үүсвэрт Завхан, Говь-Алтай аймгийг холбох үүднээс хэд хэдэн томоохон төслийг Засгийн газtaishir_stantsар эхлүүлээд байгаа. Тухайлбал, Тайширын усан цахилгаан станц төслийг 2004 онд эхлүүлсэн ч өнөөг хүртэл үр дүнд хүрээгүй юм. Учир нь, ТЭЗҮ-ийг буруу тооцоолсноос үүдэж усан цахилгаан станцын далангийн дүүргэлт хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байв. Харин сүүлийн туршилтаар Тайширын УЦС бүрэн хүчин чадлаараа ажиллах бололцоо бүрдсэн гэдэг нь нотлогджээ. Өдгөө далангийн усны дүүргэлт анх төлөвлөсөн хэмжээнд буюу 1696 метрт хүрсэн байна. Ингэснээр станцыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд 11 мВт буюу жилд 37 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.