2010.09.30
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд хэвлэлийн бага хурал хийв. Төрийн ордны хэвлэлийн танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталсантай холбогдуулан хэвлэл мэдээллийнхэнд танилцуулга хийлээ.
Уг танилцуулгад Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах зарлиг гаргасны дагуу Төрийн захиргааны холбогдох байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл, эрдэмтэд, төрийн ахмад зүтгэлтнүүд оролцсон нийт 61 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг 2009 оны 11 дүгээр сард байгуулан ажиллуулсан. Ажлын хэсгээс Төрийн захиргааны болон судалгаа шинжилгээний нийт 39 байгууллагад төслийг илгээн, бичгээр санал авч, санал, зөвлөмжийг уг хуулийн төсөлд тусгасан болно. Мөн төслийг хэсэгчилсэн байдлаар хэлэлцүүлсэн 6 удаагийн, бүтнээр нь хэлэлцүүлсэн 2 удаагийн дугуй ширээний ярилцлагад давхардсан тоогоор 120 хүн оролцож, санал бодлоо илэрхийлж, зөвлөгөө дүгнэлт ирүүлсэн нь уг шинэчилсэн үзэл баримтлалд тусгагдсан.
Шинээр боловсруулсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл байдал, соёл, зан заншлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, ардчилсан төрийн байгууллыг бэхжүүлэх, төрийн удирдлагын чадавхийг сайжруулах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангахад тэргүүлэх ач холбогдолтой суурь асуудлуудыг онцлон тодорхойлж, хангах арга замыг багтаасан. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлыг төр хариуцан хангах “төр” төвтэй үзэл санааг шинэчилж, төр аюулгүй байдлыг хангах үүргээ хариуцлагатай биелүүлэхийн сацуу, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг, оролцоог чухалчилж дэмжих санааг өргөнөөр тусгасан. Хүний аюулгүй байдлыг хангах, энэ хүрээнд иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, аюулгүй орчинд амьдрах баталгааг онцлон чухалчилж, тусгайлсан бүлгийг шинээр оруулсан нь онцлог гэдгийг дурьдсан.
Мөн Үзэл баримтлалын шинэчилсэн төсөл батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бататгах, аюулгүй байдлыг хангах төрийн бүх шатны бодлого, үйл ажиллагааг оновчтой уялдуулан зохицуулах, аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгох, аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн шинэ орчин нөхцөл бүрднэ гэж үзэж байгааг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтраад шинэчилсэн үзэл баримтлалыг ард иргэдэд сурталчилах, таниулах ажлыг зохион байгуулж ажиллахаар боллоо. Хэвлэл мэдээллийнхэн сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.