2025.01.16

П.Сайнзориг: Санхүүгийн сектор дээр тулгамдаад буй асуудлаа шийдэхэд зоримог ажиллаарай

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нэр дэвшигчдээс дараах зүйлийг тодрууллаа.

Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхэд нэг байгууллагадаа их олон жил ажиллаж байгаа ньих том шалгуур биш ээ. Энэ байгууллагын өнгөрсөн хугацаан дахь сайн, муу бүх зүйлтэй холбоотой. Сайн муугаа дэнслэвэл бас хаашаагаа явах вэ гэдэг дээр бодоорой гэдэг зүйлийг хэлж байсан. Хоёулаа олон салбарт, олон хуулийн прожектууд, хар саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргах гээд ажиллаж байсан хувьд өөрийг тань зарчмаа барьдаг гэдгийг мэднэ. Тийм учраас зарчим барихаас гадна энэ санхүүгийн сектор дээр тулгамдаад байгаа асуудлаа шийдэхэд жоохон зоримог байгаарай л гэж хүсэж байгаа юм. Би ч бас ний нуугүй л хэлсэн, манай СЗХ хойрго шүү. Хэтэрхий их мэргэжлийн оролцогчдынхоо үгээр явдаг.

Нөгөө санхүүгийн хэрэглэгчдээ мартчихдаг. Тэнцвэртэй эрх ашгуудыг хангахад анхаараарай. Энэ зах зээл дээр өрсөлдөөн гэдэг зүйл л явж баймаар байгаа юм. ББСБ-ын үйл ажиллагаа өрсөлдөж байж, тэдгээрээс олгож байгаа зээлийн хүртээмж болон хүү буурна. Гэтэл одоо банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг өсгөөд байхаар, цөөн тооны л хүмүүс зах зээл дээр үлдээд байгаа юм. Тэгээд энэ хэд чинь үндсэндээ манай дээр бол хэрэглээний зах зээлийг л дэмжиж байгаа шүү дээ. Тэгээд энд гадаад худалдааны тэнцэл дээр угаасаа асар их хувь нэмэр оруулж байгаа хүмүүс зөрүүн дээр тэгэхээр ер нь зүгээр яах вэ? Өрсөлдөөнийг дэмжээрэй гэдэг зүйлийг л би хүсэж байгаа юм. Энэ зарим хуулиуд их хоцрогдчихсон зохицуулалтын хувьд ,энэ зохицуулалттай салбарын хувьд хууль нь хоцрогдох ньилүү гай болдог юм билээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn