Өнөөдөр УИХ нээлтээ хийнэ
2010.10.01

Өнөөдөр УИХ нээлтээ хийнэ

УИХ-ын ээлжит намырн чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хувиар ёсоор 11.0 цагаас нээлтийн ажиллагаа болох бөгөөд, өнchuulgan_04өөдөртөө нээлтээ хийгээд чуулганы хуралдаан өндөрлөх аж. Харин ирэх долоо хоногийн даваа гаригаас хэлэлцэх асуудлын дарааллын дагуу намын бүлэгүүд, ажлын хэсэг, байнгын хороод хуралдах юм.

УИХ-ын Даргын зөвлөл энэ намырн чуулганаар дараах асуудлыг дарааллын дагуу хэлэлцэхээр тогтоод байгаа юм.

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  2. Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  3. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаàны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  4. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  5. Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  6. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  7. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  8. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  9. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл;
  10. Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
  11. Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  12. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  13. Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  14. Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  15. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  16. Төсвийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  17. Бэлчээрийн тухай хуулийн төсөл;
  18. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  19. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;
  20. Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл;
  21. Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл;
  22. Казиногийн хуулийн төсөл;
  23. Төрийн дээд цол, одон, медалийн тухай хуулийн төсөл;
  24. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл;
  25. Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  26. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  27. Бусад.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.