2010.10.01
З.Энхболд: Европын холбоонд Б.Хурцын тухай мэдээлэл өгсөн хүнийг олж тогтооно
Үндэсний аюулгүйбайдлын зөвлөлийн Ажлыналбаны дарга Б.Хурцыгэнэ сарын 17-нд Английн хууль, хяналтынбайгуулага баривчилсан.Энэ асуудалтайхолбоотой УИХ-ынАюулгүй байдал, гадаадбодлогын байнгынхорооны дарга 3. Энхболдоос тодрууллаа.
-Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурцыг ямар шалтгаанаар баривчилсан талаар мэдээлэл авсан уу?
-ТЕГ-ынхантай уулзсан. 2007 оны Энхбаярын Засгийн газрын үед Энхбатыг Францаас хууль бусаар баривчилж Монголд авч ирсэн. Энэ асуудалтай холбоотой Хурцыг Англид баривчилсан нь тодорхой болсон. Энхбатыг баривчилсан нь хууль бус ажиллагаа байсан. Дээрх хууль бус ажиллагааг гуйцэтгэсэн дөрвөн хүний талаархк мэдээллийг Европын холбоо яаж мэдсэн гэдэг нь хачирхалтай байна. Энэ асуудал улсын нууцтай холбоотой. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга миний бие ч энэ талаар мэдэхгүй, мэдэх ч эрхгүй. Ийм чухал асуудлыг Европын холбоонд хэн мэдээлсэн гэдгийг тогтоож, учрыг нь олно.-Б.Хурцыг эх оронд нь авчрах талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу?
-Энхбатыг баривчлах уургийг Хурц дээд албан тушаалтнаасаа л авсан байж таарна. Энэ хүний хувьд албан үүргээ л биелүүлсэн. Тиймээс Хурцыг эх оронд нь авчрах ёстой.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.