![УИХ-ын чуулган 63.2 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ](https://vip76.mn/media/news/original/2012-10-23/chuulga_32_17.jpg)
2010.10.01
УИХ-ын чуулган 63.2 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ
УИХ өнөөдөр 2010 оны Намрын чуулганы нээлтээ хийлээ. Хуралдаанд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, УИХ-ын гишүүд болон Засгийн газрын сайд нар бусад албаны хүмүүс оролцлоо. Хуралдааныг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлж, УИХ-ын намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдэж, төрийн ду
улал эгшиглэснээр өнөөдрийн чуулган өндөрлөлөө.
Одоо 12 цагаас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, үдээс хойш Хууль зүйн байнгын хороо хуралдах юм. Хуралдааны ирц 63.2 хувьтай байлаа.
Өнөөдрийн гишүүдийн ирцээс хархад УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Р.Гончигдорж, Д.Энхбат нар ХБНГУ, Р.Буд, Д.Зоригт нар Канад улсад УИХ-ын томилолтоор ажиллаж байгаа бол, Н.Алтанхуяг, Сү.Батболд, Я.Батсуурь, Ц.Даваасүрэн, Ц.Баярсайхан, Даш. Зоригт, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар, Ч.Улаан, Д.Хаянхярваа нарын арван гишүүн Засгийн газрын шийдвэр болон хувийн зардлаар гадаад ажиллаж байгаа аж.
Харин УИХ-ын Ц.Цэнгэл Булган аймагт ажиллаж байгаа бол З.Алтай, Р.Раш нар өвчтэй байна.
О.Заяа
![chuulga_32](images/stories/news/gadaad/uix_gishuud/chuulga_32.jpg)
Одоо 12 цагаас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, үдээс хойш Хууль зүйн байнгын хороо хуралдах юм. Хуралдааны ирц 63.2 хувьтай байлаа.
Өнөөдрийн гишүүдийн ирцээс хархад УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Р.Гончигдорж, Д.Энхбат нар ХБНГУ, Р.Буд, Д.Зоригт нар Канад улсад УИХ-ын томилолтоор ажиллаж байгаа бол, Н.Алтанхуяг, Сү.Батболд, Я.Батсуурь, Ц.Даваасүрэн, Ц.Баярсайхан, Даш. Зоригт, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар, Ч.Улаан, Д.Хаянхярваа нарын арван гишүүн Засгийн газрын шийдвэр болон хувийн зардлаар гадаад ажиллаж байгаа аж.
Харин УИХ-ын Ц.Цэнгэл Булган аймагт ажиллаж байгаа бол З.Алтай, Р.Раш нар өвчтэй байна.
О.Заяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.